Зорилго, Чиг үүрэг

  1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВ-ИЙН ЗОРИЛГО, ЧИГ ҮҮРЭГ

 

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” /ХААҮШУОНТ/ нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, инновацийн хөтөлбөрийн хүрээнд салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, экстейншин /сургалт, нэвтрүүлэлт-зөвлөлгөө өгөх/-ний үндсэн чиг үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Төв нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд өөрийн салбарын аж ахуй эрхлэгчдэд экстейншний (сургалт – нэвтрүүлэлт –зөвлөлгөө өгөх) үйлчилгээ үзүүлж, иргэн байгууллага, аж ахуйн нэгжид экстейншний мэргэшсэн ажилтан бэлтгэх болон нарийн мэргэжлийн технологи дамжуулах сургалт явуулж үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа хийх, мэдээ, мэдээлэл солилцох, шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үндсэн үүрэгтэй байна.

 

Төв нь үндсэн үүргийнхээ хүрээнд дараах ажил, үүргийг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

 

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрлэлийн технологи дамжуулах, шинэ бүтээгдэхүүнийг технологийн парк, инкубатороор дамжуулан нэвтрүүлэх, улмаар мэргэжлийн мэдээ, мэдээллээр хангах.
  2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын холбогдох судалгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар, хэлтэс болон харьяа байгууллагуудын захиалгаар гүйцэтгэх.
  3. Сургалт, туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн загвар аж ахуйтай байж түүнд туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах.
  4. Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн, зөвлөмж, гарын авлага, ном, технологийн карт, бусад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд мэдээлэх, сурталчлах, худалдан борлуулах, сургах чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
  5. Судалгаа шинжилгээний ажлын үр дүн болон дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, дамжуулах үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай гурвалсан гэрээг байгуулан ажиллах тогтолцоог бий болгох;
  6. Байгальд ээлтэй, нано, био бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлийн төслүүдийг дэмжин хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  7. Үйлдвэрлэгчдээс импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр олох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  8. Хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлэх, үйлдвэрлэгч нарыг мэдээллээр хангах;
  9. Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн үр дүн, тайланг хүлээн авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зуучлах, нэвтрүүлэх, нутагшуулах үүрэг гүйцэтгэнэ.
  10. Дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай шинжлэх ухаан, технологи, экстейншин\нэвтрүүлэлт\-ий болон үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зуучлах,
  11. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаад, дотоодын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдтэй нягт хамтран ажиллах,
  12. Дотоод, гадаадын болон Олон улсын шинжлэх ухаан, технологи, экстейншин\нэвтрүүлэлт\-ийн байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох, удирдлагад сонгогдох,
  13. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад суурилсан лавлагаа, мэдээллийн сан бүрдүүлэн уг мэдээллийн санд тулгуурлан холбогдох судалгааг хийж, техник, технологийг нутагшуулах, нэвтрүүлэх арга хэмжээг авах,
  14. Хөгжингүй улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж буй дэвшилтэт техник, технологи, инновацийн бүтээгдэхүүний судалгааг хийж, мэдээллийн сан бүрдүүлэх. Энэ мэдээллийн сан дах мэдээллийг дотоодын үйлдэрлэгчдэд сурталчлах ажлыг зохион байгуулах,
  15. Үйлдвэрийн газар нь Улаанбаатар хот болон орон нутагт салбар нэгжтэй байж болох ба энэхүү дүрэмд заасан чиг үүрэг, үйл ажиллагааг өөрийн салбар нэгжээрээ дамжуулж хэрэгжүүлнэ.

Харилцагч байгууллагууд

© 2019 он. naec.gov.mn. All rights reserved.