Мал эмнэлгийн нэвтрүүлэх үйлчилгээ
Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, Малын эрүүл мэндийн тухай хууль, Инновацийн тухай хуулийн хүрээнд шинэ дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх, дамжуулах, мал эмнэлгийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг, аж ахуй нэгжүүд, малчид, иргэдэд сургалт явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа хийх, мэдээ мэдээллээр хангах.
Салбарт хэрэгжиж буй хууль эрх зүйн баримт бичгүүд:
Мал эмнэлгийн салбарт хэрэгжсэн шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнд гарсан технологийн талаар холбогдох судалгаа хийх, санал боловсруулах, шинжлэх ухаан технологи, инновацийн үр дүнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд :
Мал эмнэлэгийн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ нь МЭЕГ, МЭХ, ХААИС зэрэг салбарын судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид мал эмнэлгийн салбарт үйлдвэрлэлд хэрэгжих шинжлэх ухааны төслийн хэрэгцээ шаардлагын талаар санал боловсруулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслийн хэрэгжилт нь бодит үр дүнд гархад хамтран ажиллаж байна.
Мал эмнэлгийн уламжлалт болон дэвшилтэт арга технологийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах, сургалт, талбайн өдөрлөг зохион байгуулах.:
Мал эмнэлгийн чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативийг сурталчлах. Мөн хувийн мал эмнэлгийн нэгжүүдтэй хамтран ажиллах, мал сүргийг бүртгэлжүүлэх, халдварт паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх талаар шаардлагатай мэдээллээр сум, аймаг улсын холбогдох мэргэжилтэнгүүдийг хангах.
МЭ-н үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, нутагшуулах үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх.:
Мал эмнэлгийн чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагаас гаргасан бүтээл, шинэ технологуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх загварчлал, аргачлалыг дамжуулах. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эмийн нийлүүлэлт, хадгалалт, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эпизотологийн судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн судалгаа хийж малчдад зуучлах. Малын гоц халдварт болон халдварт өвчний талаар малчдыг мэдлэгжүүлэх.
ХХААХҮЯ-ны захиалгаар 2008-2018 оны хооронд ШУТ сангийн санхүүжилтээр мал эмнэлгийн салбарт хэрэгжиж дууссан төслүүд
д/д |
Төслийн нэр | Төсөл хэрэгжүүлэгч байгууллага | Дууссан
Он |
1 | Мал, амьтдад гадны хүчин зүйлсийн нөлөөллөөр үүсдэг бодис солилцооны эмгэгүүдтэй тэмцэх, сэргийлэх арга | Мал эмнэлгийн хүрээлэн | 2010 |
2 | Адууны цусны паразит ба гельминт өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний цогцолбор арга боловсруулах | Мал эмнэлгийн хүрээлэн | 2010 |
3 | Зооноз өвчнүүдээс сэргийлэх био бэлдмэлүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетний омгуудын молекул генетикийн судалгаа | Мал эмнэлгийн хүрээлэн
|
2010 |
4 | Махны чанар, аюулгүй байдлын зарим судалгаа | Мал энэлгийн хүрээлэн | 2010 |
5 | Мал амтны зарим вируст өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгох | Мал эмнэлгийн хүрээлэн | 2011 |
6 | Төлийн өвчинтэй тэмцэх шинэ ба шинэчилсэн арга, симбиотик бэлдмэлийн савлалт, хэрэглээний технологийг боловсруулах | Мал эмнэлгийн хүрээлэн | 2011 |
7 | Хүнсээр дамжин халварладаг зарим паразиттах зооноз өвчинтэй тэмцэх арга боловсруулах | Мал эмнэлгийн хүрээлэн | 2011 |
8 |
Амьтны микоплазмаар үүсгэгддэг өвчнийг оношлох арга боловсруулах | Мал эмнэлгийн хүрээлэн | 2012 |
9 | Биогеоценозын хамаарал бүхий өвчнийг оношлогоо, эм бэлдмэлийн технологи | Мал эмнэлгийн хүрээлэн | 2013 |
10 | Шинээр болон дахин сэргэж буй мал, амьтны халдварт өвчний тандалт, тархвар судлал, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний судалгаа | Мал эмнэлгийн хүрээлэн | 2013 |
11 | Рекомбинант вакцины үйлдвэрлэлийн технологи, вакцины омгийн молекул биологийн судалгаа | Мал эмнэлгийн хүрээлэн | 2013 |
12 | Төл, өсвөр малын тэжээл боловсруулах эрхтний эмгэгийг эмчлэн сэргийлэх биобэлдмэлийн технологи | Мал эмнэлгийн хүрээлэн | 2014 |
13 | Малын вакцины идэвхийг эд эсийн түвшинд үнэлэх | Мал эмнэлгийн хурээлэн | 2014 |
14 | Малыг халдваргүй өвчнөөс эрүүлжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх эм, бэлдмэлийн технологи | Мал эмнэлгийн хүрээлэн | 2015 |
15 | Мал, амьтны зарим зооноз өвчний молекул генетикийн болон вакцины шинэчилсэн технологийн судалгаа | Мал эмнэлгийн хүрээлэн | 2015 |
16 | Шүлхийгээс сэргийлэх олон цэнт вакцины технологи, үйлдвэрлэл, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ | Мал эмнэлгийн хүрээлэн | 2016
|
17 | Малын хордлогот өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх арга | Мал эмнэлгийн хүрээлэн | 2016 |
18 | Мал эмнэлгийн клиникийн үйлчилгээний хүртээмж, чанар, эдийн үр ашгийг дээшлүүлэх арга механизмыг тогтоох судалгаа | Хөдөө аж ахуйн их сургууль | 2016 |
19 | Зооноз гельминт, эгэл биетнээр үүсдэг өвчинтэй тэмцэх дэвшилтэт арга боловсуулах | Мал эмнэлгийн хүрээлэн | 2018 |
© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.