Газар тариалан

Газар тариалангийн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ

Газар тариалангийн инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ нь хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, тариалангийн тухай, ургамал хамгааллын тухай, иновацийн тухай хууль, тогтоомж, “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ дэвшилтэт технологи, инноваци, шинжлэх ухаан технологийн төслийн дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зуучлах, дамжуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөх, сургалт явуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахад оршино.

Салбарт хэрэгжиж буй хууль, эрх зүйн баримт бичгүүд:

  • Тариалангийн тухай хууль
  • Ургамал хамгааллын тухай хууль
  • Үрийн тариалангийн  даатгалын тухай хууль
  • Таримал ургамлын үр сортын тухай хууль
  • “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр
  • “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр
  • Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам
  • Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам
  • Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам

Газар тариалангийн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээг Газар тариалан эрдэм шинэилгээний хүрээлэн болон судалгааны төв, ХААИС, Ургамал хамгааллын хүрээлэн, ТЭДС, МХЕГ байгуулагуудтай хамтран шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, инновацийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нарт турших, дамжуулах, зуучлахад  хамтран ажиллаж байна.

Газар тариалан эрхлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сургалт зохион байгуулах

Хамгаалагдсан хөрс (хүлэмж) болон ил талбайд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, навчит ногоог тарих, ургамал хамгааллын цогцолбор аргыг нэвтрүүлэх, органик тариалан хэрхэн эрхлэх, хөдөө аж ахуйн зохистой дадалын тухай сургалтуудыг үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулахаас гадна орон нутгийн тариаланчдийн хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалтуудыг явуулна.

Газар тариалангийн салбарт хэрэгжиж буй Шинжлэх ухаан технологийн төслүүдийн үр дүнг нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулах

ХХААХҮЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр эрдэм шинжилгээний байгуулагуудад хийгдсэн төслүүдийн үр дүнг сурталчлах, сонирхогч талуудад мэдээлэх, дамжуулах, оюуны өмчийн хамгааллыг зохистойгоор шийдвэрлэх зэрэг асуудлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

2009-2018 оны хооронд хүнсний салбарт хэрэгжиж дууссан төслүүд

Төслийн нэр Төсөл хэрэгжүүлэгч байгууллага Хэрэгжүүл-сэн он
1 Завханы улаан хальст сармисыг бичил үржүүлгийн аргаар үржүүлэх технологи боловсруулж, эх орны брэнд бүтээгдэхүүн гаргах Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2012
2 Усалгаатай тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалж, бүтээгдэхүүн нэмэгдүүлэх зохистой сэлгээ БСШУЯ, ХХААЯ, ХААИС-ийн харъяа УГТЭШХ 2010-2014
3 Жимс жимсгэнийг нутагшуулах, байгаль цаг уурын нөхцөлд зохицсон сорт дээжүүдийг бий болгох, ургуулах агро технологийн судалгаа ҮХААЯ, УГТСШХ 2014
4 Ургамлын өвчин, хортонтой тэмцэх биобэлдмэл гаргах, хог ургамалтай тэмцэх технологи боловсруулах төсөл Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2013
5 Хөдөө аж ахуйн таримлын генофонд БШУЯ, ҮХААЯ, ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн 2009-2013
6 Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх ХААИС, 2012-2014
7 Абиотик стресст тэсвэртэй төмсний селекцийн эх мартериал гаргах, үр үржүүлэх БСШУЯ, ХХААЯ, ХААИС-ийн харъяа ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн 2014

 

 

 

8 Усалгаанд тохирох шинэ таримал, сортыг шалгаруулах, тариалах технологи боловсруулах БШУЯ, ХААИС-ийн харъяа ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн  

2013

 

 

9 Улаан буудайн тариалалтанд ашиглах экологийн цэвэр бордооны технологи Химийн технологийн хүрээлэн, технологийн инкубатор 2015
10 Үр тарианы үрийн шинэчлэлт УГТЭШХ 2010-2012
11 Усалгаатай нөхцөлд нэн ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх Монос групп эм судлалын хүрээлэн

 

2012-2014
12 “Атаршсан болон тариалангийн хөрсний үржил шимийг шинэчлэн тодорхойлох, төлөв байдлын үнэлгээ өгөх” ҮХААЯ 2013
13 “Хамгаалагдсан хөрсөнд хүнсний ногоо, жимсгэний үр, суулгацын хурдавчилсан үржүүлэг, гетерозис” ҮХААЯ 2013
14 “Таримал ургамлын генофондын IN-VITRO цуглуулга байгуулж, судалж ашиглах” ҮХААЯ 2013
15 “Зах зээлийн нөхцөлд хаа-н техникийн үйлчилгээний систем бий болгох үндэслэл боловсруулах” ХААИС , Инженер технологийн  сургууль 2012

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.