Мал аж ахуй

МАЛ АЖ АХУЙН ИННОВАЦИ, ЗӨВЛӨХ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Мал аж ахуйн инноваци, зөвлөх , нэвтрүүлэх үйлчилгээ нь хэрэгтэй мэдээллийг малчдад  хүргэх байнгын үргэлжлэх үйл явц бөгөөд хүмүүс хэрэгцээтэй мэдээлэл, ур чадвар, хандлагыг олж авах, эзэмших, эзэмшсэн мэдлэг, мэдээлэл технологийг үр өгөөжтэй ашиглахад нь туслах үйл ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл МАА-н салбарын нэвтрүүлэх үйлчилгээ нь МАА-н үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдыг амьдрал ахуйгаа сайжруулахын тулд олж авсан мэдлэг, мэдээлэл, чадвараа ашиглаж мэдлэгийг эдийн засгийн эх үүсвэр болгож, малчдад мэдлэг мэдээлэл шинэ санаа дамжуулж байдаг нэг чиглэлийн үйл явц төдийгүй МАА-н бусад судалгаа шинжилгээний байгууллагуудын ажлын үр дүнгээс гарсан заавар, зөвлөмжүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд гарсан саналуудыг малчдаас эрдэмтэн судлаачдад мэдээлж , шинэ дэвшилтэт техник технологи,инновацийг нэвтрүүлэх дамжуулах болон орчин үеийн цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан хүргэхэд оршино.

Мөн өрхийн  аж ахуйн үйлдвэрлэл түүний орлого, ашгийг нэмэгдүүлэхэд дан бэлчээрийн МАА-г эрхлэн хөтлөх нь учир дутагдалтай  бөгөөд мал сүргийнхээ чанар үүлдэр угсааг сайжруулж нэг малаас авах ашиг шим, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхэд МАА-н салбарын сургалт мэдээлийн үйлчилгээ нь чухал юм.

Мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг: 

  1. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого
  2. Малын генетик нөөцийн тухай хууль
  3. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай
  4. “Монгол мал” үндэсний хөтөлбөр
  5. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр

Тус төв нь мал аж ахуйн инноваци, зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр доорхи зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Мал аж ахуйн уламжлалт дэвшилтэт арга технологийн талаар сургалт,     талбайн өдөрлөг зохион байгуулах, мэргэжил арга зүйн   зөвлөгөө  өгөх, ном гарын авлага, мэдээ мэдээллээр хангах хүрээнд:

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сургалт, үзүүлэх сургууль, талбайн өдөрлөг, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх ажлыг төвийн туршилт, судалгаа үйлдвэрлэлийн загвар аж ахуйг түшиглэн Малын үүлдэр угсааг сайжруулах, зохиомол хээлтүүлэг, бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй  эрхлэх технологийн чиглэлээр сургалт зохион байгуулахаар  төлөвлөгөөний хүрээнд ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарт хэрэгжсэн шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнд гарсан технологийн талаар холбогдох санал боловсруулах, шинжлэх ухаан технологи, инновацийн үр дүнг хэрэгжүүлэх хүрээнд:

Шинжлэх ухаан технолгийн сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны захиалгаар мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгжих шинжлэх ухаан төслийн тайланд үнэлгээ хийж, төслийн үр дүнд гарсан  хэрэгцээ шаардлагын талаар болон инновацийг нэвтрүүлэх боломжийн талаар  санал боловсруулан ажиллаж байна.

МАА-н үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор  шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх, дамжуулах, нутагшуулах үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх хүрээнд:

Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагаас гаргасан бүтээл, шинэ технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх загварчлал, аргачлалыг дамжуулах,зуучлах зэрэг  ажил нь цаашид салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахад чиглэн ажиллаж байна.

Хамтран ажиллаж байгаа байгууллагууд:

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газар, Малын үржил бүртгэлийн бодлого зохицуулах газар, Бодлого төлөвлөлтийн газар, Малын удмын сангийн үндэсний төв, Мал аж ахуй биотехнлогийн сургууль, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн,   Орон нутгийн Хүнс хөдөө аж ахуйн газар,Төвийн зөвлөхүүд,

Төсөл хөтөлбөрүүд: Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Жи-Си-Эс ТББ,

Partners

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.