Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, үр тарианы сортыг гаргаж авах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизовыг  хүлээн авч уулзлаа./2017.02.03/

Уулзалтын эхэнд сайд П.Сэргэлэн эртний найрсаг, найрамдалт харилцаатай, стратегийн гол түнш ОХУ-тай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлээд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд ОХУ-ын Засгийн газар, Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлэв.

Талууд цаашид Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, Монголын цаг уурт дасан зохицсон үр тарианы сортыг гаргаж авахад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо. Тэрээр Монгол Улсын мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2-р үе шатны хэрэгжилтийн хүрээнд шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд энэ хүрээнд  хоёр орны мэргэжилтнүүдийг уулзуулж зөвлөх уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа оросын талаас илэрхийлэн цаашид хамтарч ажиллахаар тохиролцов.

Талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэн өргөжүүлэн ажиллахаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Partners

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.