Захирлын мэндчилгээ

  1. ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх шатны удирдах ажилтан, мэргэжилтэн, малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Tа бүхэнд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нь салбарын хүрээнд дэвшилтэт техник, технологи дамжуулах, нэвтрүүлэх, зуучлах, эрэлтэд нийцсэн сургалт зохион байгуулах, судалгаа хийх, эрдэм шинжилгээний шинэ бүтээл туурвих, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэн ололт амжилттай түүхэн сургамж хуримтлуулсаар 20 гаруй жилийг үджээ.

Цаашид дэвшин хөгжиж буй шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн технологи, инновацийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ЗАХИРАЛ                                                     Р.ЦОГТБААТАР /Ph.D./

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.