Түүхэн замнал

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ
НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол улсад хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, атар газар эзэмших аян идэвхтэй өрнөсөн 1950-аад оны сүүлийн хагасаас шинэ техник, технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн суурь болон хавсарга судалгаануудыг гүйцэтгэх зорилгоор ЗХУ-н буцалтгүй тусламж, дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн усжуулалт, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлэг үржлийн ажлуудыг эхлэн зохион байгуулж ирсэн нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үндэсний хэрэгжүүлэгч байгууллага байгуулах эхлэл болсон.
ХААЯ-д 1990 он хүртэл орлогч сайдаар ахлуулсан агентлагын статустай харъяа байгууллага болох 30 гаруй хүнтэй ХАА-н шинжлэх ухааны зөвлөл ажиллаж, ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс гарсан шинэ техник, технологи, шинэ санаачлага, оновчтой бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийж байсан.
ХХААЯ-д 1992-1996 он хүртэл ХАА-н нэвтрүүлэлтийн хэлтэс ажиллаж байсан бөгөөд тус хэлтэс мөн ХАА-н шинжлэх ухааны асуудал болон ХАА-н эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдэс гарсан эрдэм шинжилгээний ажил, төслүүдийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эдийн засгийн үед салбарын үйлдвэр эрхлэгчдэд мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалт явуулах ажлуудыг гүйцэтгэж байсан юм.
1990 онд Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбоотойгоор УГТЭШХ, түүний харьяа Ховд, Увс, Дорнодын салбар нэгж, МААЭШХ, түүний харьяа Архангай аймгийн Их тамир суманд байгаа хангайн өндөр уулын салбар, говийн салбаруудын бүтцэд хамаарч байсан нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг зогсоож, тодорхой харьяалагдах бүтэцгүй болжээ.
Монгол улсын Засгийн газрын 1993 оны “Шинжлэх ухаан технологийн сангийн тухай” 192 дугаар тогтоолоор тусгай сан байгуулж, хөдөө аж ахуйн чиглэлийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд, ХААИС, ШУТС БСШУЯ-ны бүтцэд хамаарч, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ, хөдөө аж ахуйн инноваци, дэвшилтэт технологи үйлдвэрлэлийн асуудал Хөдөө аж ахуйн яаманд харъяалагддаг болжээ.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр тухайн үеийн ХААҮЯ-д “ХАА-н салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох техник туслалцааны төсөл” 1995-1997 онуудад хэрэгжсэн. Энэ төслийн үр дүнд АХБанк ХАА-н салбарт “ХАА-н салбарын хөгжлийн хөтөлбөр” гэсэн хөрөнгө оруулалтын 35.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан АХБ-наас ХААҮЯ-д хэд хэдэн нөхцөл тавьсан болно. Тэр нөхцөлүүдийн нэг нь ХХАА-н салбарын аж ахуйн нэгжүүдийг бүрэн хувьчилж дуусган уламаар “ХАА-н нэвтрүүлэх/экстейншин/-ий үйлчилгээний байгууллагыг бий болгон ажилуулах” нөхцөл байсан. Тухайн үеийн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг бий болгон ажиллуулах талаар асуудал боловсруулан Засгийн газарт танилцуулж, МУ-ын ЗГ-ын 1996 оны 286 дугаар тогтоолоор ХААҮШУОНТ байгуулагдсан. Энэ тогтоол гарсанаар Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны харьяанд ажиллаж байсан Сургалт нэвтрүүлэлтийн алба, Монголын хөдөө аж ахуйн төв хэвлэл “Монголын хөдөө” сонины редакцыг нэгтгэн 10 сая төгрөгний төсөвтэйгөөр 6 хүний бүрэлдхүүнтэйгээр ХААҮШУОНТ-г байгуулжээ. Тус байгууллага нь байгуулагдсан цагаасаа 2008 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж, гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн 20 гаруй сая америк долларын санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт чиглүүлж, 21 аймаг, Улаанбаатар хотын ХХААГ болон нийт 12 аймгийн 180 гаруй суманд хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийн салбар нэгжийг байгуулан, бие даасан экстейншиний менежер ажиллаж байв. “Монгол мал Үндэсний хөтөлбөр” батлагдснаар 2009 оноос бүх сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэг мэргэжилтэн нь ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээ/экстейншин/-ний менежерээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, малчид, фермерүүдэд аж ахуй эрхлэх бизнес, санхүү, эдийн засгийн мэдлэг олгох, стандарт, технологийн болон компьютерийн урт болон түр хугацааны сургалт зохион байгуулах, тараах материал, ном товхимол зэргийг хэвлэн түгээсэн нь хөдөө аж ахуйн чиглэлээр орчин үеийн аж ахуй эрхлэх хөгжлийн зөв чиг хандлагыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Хүнс хөдөө аж ахуйн салбарт 2001-2011 онд шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр тус салбарт нийт 160 гаруй төсөл сонгон шалгаруулж хэрэгжүүлэн үр дүнг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд хүлээн аваад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ” нэртэй 55 дугаар тогтоолоор ХААҮШУОНТ-ыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйл ажиллагааны чиглэлээр төсөвт суугддаг байсан 330 сая төгрөгийн санхүүжилт танагдсанаар төслүүдийн үр дүнг туршин нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах зэрэг нэвтрүүлэх үйл ажиллагааны хэвийн явц алдагдсан гэж дүгнэж болно.
Тус төв нь 2015 оны 02 дугаар сараас 2018 оныг дуустал аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрын статустайгаар ажиллаж, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 188 дугаар тогтоол гарч “ХААҮШУОНТ” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэж, улмаар ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/186 дугаар тоот тушаалаар төвийн дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн баталсан болно.

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.