Хүнсний үйлдвэр

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын нэвтрүүлэх үйлчилгээ

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ нь нэг талаас салбарт хэрэгжиж буй, шинээр гарсан хууль, хөтөлбөр, дүрэм, журмуудыг үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээ, мэдээлэл, шинэ дэвшилтэт технологийг сургалт, зөвлөх үйлчилгээ болон орчин үеийн цахим мэдээллийг хэрэгсэл ашиглан хүргэхэд оршино.

Салбарт хэрэгжиж буй хууль, эрх зүйн баримт бичгүүд:

  • Хүнсний тухай хууль
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль
  • Органик хүнсний тухай хууль
  • Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөр 2019-2023
  • Сав баглаа боодол үндэсний хөтөлбөр 2016-2020
  • Мах, сүүний анхдугаар аян 2016-2020

 

Хүнсний салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний үр дүн нь оролцогч талуудын үр ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогдоно. Ялангуяа эрдэм шинжилгээ ба нэвтрүүлэх үйлчилгээ нь салшгүй нягт холбоотой ажиллах шаардлагатай. Хүнсний салбарт Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО институт, ШУИТС-ийн үйлдвэрлэл технологийн сургууль, ХААИС-ийн МААБС-ийн бүтээгдэхүүн судлал хяналт үнэлгээний тэнхим, Технологийн дээд сургууль зэрэг салбарын судалгаа эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахад чиглэн ажиллаж байна. Мөн эдгээр судалгаа шинжилгээний үр дүнг хүртэгчид нь хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид бөгөөд тэднийг төлөөлөх мэргэжлийн холбоод нь хамтран ажиллах гол цөм байна. Түүнчлэн, салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагууд нь үйл ажиллагаагаа үр ашигтай явуулахад түлхэц үзүүлэх хүч байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг дээшилж, инноваци бий болох юм.

 

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сургалт зохион байгуулах

Мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний ногоо боловсруулах сэдэвт сургалтуудыг үндэсний хөтөлбөр болон аяны хүрээнд зохион байгуулахаас гадна орон нутгийн үйлдвэрлэгчдийн захиалгат сургалтуудыг зохион байгуулна. Сургалт, мэдээллийг зохион байгуулах аргачлалын хувьд ганцаарчилсан, танхимын, талбайн, хосолсон мөн цахим хэлбэрээр байх боломжтой.

Хүнсний салбарт хэрэгжиж буй Шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулах

Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны захиалгаар салбарын эрдэм шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай нь хамтран сурталчлах, сонирхогч талуудад мэдээлэх, дамжуулах, оюуны өмчийн хамгааллыг зохистойгоор шийдвэрлэх зэрэг асуудлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

2008-2018 оны хооронд хүнсний салбарт хэрэгжиж дууссан төслүүд

Төслийн нэр Төсөл хэрэгжүүлэгч байгууллага
1 Бэлчээрийн монгол ямааны махны таваарлаг шинж чанарын онцлог, мах боловсруулах дэвшилт технологи Само Институт ХХК
2 Малын дайвар бүтээгдэхүүнд суурилсан биологийн идэвхит нэмэлт хүнс үйлдвэрлэх технологийн судалгаа Само Институт ХХК
3 Ургамлын гаралтай түүхий эд ашиглан биологийн идэвхит хүнсний нэмэлт гарган авах технологи ШУТИС
4 Мах, сүү, үр тариа, төмс хүнсний ногоонд хүнсний аюулгүй байдлын судалгаа, эрсдлийн үнэлгээ УМЭАЦТЛ
5 Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа ШУТИС
6 Хүнсний бүтээгдэхүүн гарган авах, боловсруулах, савлах, орчин үеийн технологи, түүний аюулгүй байдлын үнэлгээ Само Институт ХХК
7 Уламжлалт болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний химийн найрлага, физик-химийн шинж чанар, хүнс-тэжээл, эрүүл ахуйн аюулгүй байдлын үнэлгээний олон улсын стандарт, аргачлалыг нутагшуулах, мэдээллийн сан бүрдүүлэх ШУТИС
8 Зохицуулах үйлчилгээ бүхий омега 3 бэлдмэлийн технологийн судалгаа ШУТИС
9 Коллаген уураг агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр технологийн судалгаа ШУТИС

 

Эдгээр төслийн үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Харилцагч байгууллагууд

© 2019 он. naec.gov.mn. All rights reserved.