Хөнгөн үйлдвэрлэл

Хөнгөн үйлдвэрлэлийн инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ

Төрөөс хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр баримталж буй бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтын хүрээнд бий болсон шинэ, дэвшилтэд техник технологи, ииновацийн талаарх мэдээ мэдээллийг иргэн, аж ахуй нэгжүүдэд зөвлөх,  нэвтрүүлэх, дамжуулах, зуучлах үйлчилгээ үзүүлэх.

Хөнгөн үйдвэрийн салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичгүүд:

  • Инновацийн тухай хууль
  • “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр
  • “Ноолуур” хөтөлбөр
  • “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын шинждэх ухаан, үйлдвэрлэл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилтан бүр нэвтрүүлэгч байх нь хөгжилд хүрэх зам илүү тод харагдах учраас хамтын ажиллагаагны үр дүнд нэвтрүүлэх үйлчилгээ оршино. Бид хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид тэдгээрийн төлөөлөл болох мэргэжлийн холбоод, ЭШБ-ууд, сургуулиуд, хүрээлнгүүд  эдгээрээс гарсан судалгаа шинжилгээний үр дүнг хүртэгчдын хамтран ажиллах гол цөм юм. Мөн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагууд нь ажиллагаагаа үр ашигтай явуулахад түлхэц үзүүлэх хүч юм.

Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээнд тулгуурласан сургалт зохион байгуулах

Ноос, ноолуур, арьс, шир, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн,мод боловсруулах үйлдвэр, хэвлэлийн үйлвэрлэл, сав баглаа боодол, барилгын туслах материал сэдэвт сургалтуудын хүрээнд үндэсний хөтөлбөр болон аяны хүрээнд зохион байгуулахаас гадна орон нутгийн үйлдвэрлэгдийн захиалгат сургалтуудыг зохион байгуулна.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй Шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулах

Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны захиалгаар салбарын эрдэм шинжилгээний байгууллагад хийгдсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг төсөл хэрэгжүүлэгч байгуулагатай нь хамтран сурталчлах, сонирхогч талуудад мэдээлэх, дамжуулах, оюуны өмчийн хамгааллыг зохистойгоор шийдвэрлэх зэрэг асуудлыг зохион байгуулан ажиллаж байна.

2017-2019 оны хооронд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж дууссан төслүүд

д/д Төслийн нэр Төслийн удирдагч Хэрэгжсэн огноо
1 “Богино ширхэгттэй ноолуураар ээрмэл үйлдвэрлэх оновчтой  шийдэл” Г.Надмид 2016-2018
2 “Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн экотехнологийн судалгаа” М.Мөнхбат 2016-2018
3 “Монгол хонины бүдүүн ноосны ноолууран ширхэгтээр нэхмэл материал үйлдвэрлэх технологи” М.Баяр

 

2016-2018
4 “Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтанд хэрэглэдэг зарим материалыг

байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа”

Г.Надмид 2016-2018
5 Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи Ч.Авдай 2016-2017
6 Тэмээний ноосон нэхмэлийг бусад төрлийн материалтай хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын технологийн оновчтой шийдэл С.Төгс 2016-2017
7 Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд цэвэр ус хэмнэх технологийн оновчтой шийдэл П.Насанжаргал 2016-2018
8 Малын яснаас уургийн бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа Ц.Цэрэндорж 2017-2019
9 Ойн цэвэрлэгээгээр гарах хоёрдогч түүхий эдийн технологийн үзүүлэлтүүдийн судалгаанд тулгуурлан төрөл бүрийн зориулалттай технологийн чавчдас үйлдвэрлэх Н.Долгорхүү 2017-2019

Хянасан:

Инноваци, зөвлөх, нэвтрүүлэх

үйлчилгээний хэлтсийн дарга                                                     С.Нандинцэцэг

Боловсруулсан:

Хөнгөн үйлдвэрлэлийн инноваци, зөвлөх,

нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн                          Б.Урангоо

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.