Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхэлсэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь мал аж ахуйн салбарт, ялангуа нэмүү өртөг шингэсэн арьс, шир, ноос ноолуур, мах сүү, үйлдвэрлэлийг хөгжүүлж хувийн хэвшлийн өрсөлдөх чадавхи, экспортыг нэмэгдүүлэн зохистой хөдөлмөр архлэлтийг дэмжин зорилготой юм. Ингэхдээ олон улсын туршлагыг дотоодын туршлагатай хослуулан нэвтрүүлж, технологи дамжуулах замаар стандартад нийцсэн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Монгол Хонины ноосны чанар сайжруулах” сургалтын үр дүнг хэлэлцэх уулзалт, семинар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар хивс” ХХК-ийн үйлдвэрийн байранд зохион байгуулагдлаа.

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.