“CREATIVE DESIGN” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд
ХОЁР. ЗОРИЛГО:
Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай, шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:
– Аж үйлдвэрийн салбар
ДӨРӨВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
– Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал,
– Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
– Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
– Байгальд ээлтэй байх
– Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал
– Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн
ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
– Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
– Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
ЗУРГАА. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Бүтээгдэхүүний танилцуулга
– Бүтээгдэхүүний дизайны ач холбогдол
– Онцлог, шинэлэг байдал
– Фото зураг, тайлбар бүхий танилцуулга /нягтрал сайтай, тод харагдахуйц/
ДОЛОО. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
– 2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээж авна.
– Мөн ub.industry4@gmail.com цахим хаягаар материал хүлээн авна.
– Холбоо барих: 70111299 , 88092698, 90669993
НАЙМ. ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ
– Нийслэлийн холбогдох газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж шалгаруулна.
– “Creative industry” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын шилдэг 100 байгууллагын төлөөлөл оролцоно.
ЕС. ШАГНАЛЫН САН
– 8 000 000
Эх Сурвалж: Idia.ub.gov.mn
© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.