ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН САН, СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВ”-Д ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН САН, СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА.

Албан тушаалын чиг үүрэг:

– Өдөр тутмын хэрэгцээнд дэх компьютер техник гадаад дотоод сүлжээний найдвартай, хэвийн ажиллагааг хангах.
– Эрхлэн хөгжүүлж буй вэб-сайт, блогийн хөгжүүлэлт, тасралтгүй ажиллагааг хангах.
– Төвөөс зохион байгуулж буй бүх төрлийн үйл ажиллагааны программ, техник хангамжийг зохицуулахын зэрэгцээ хэвлүүлэн гаргаж буй хэвлэмэл материалуудын эх бэлтгэлийг хариуцах.
– Малчин, тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан зайн сургалт, туршилт хийх, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх.
-Төвийн вэб-сайтыг шинэчилж, мэдээлэл байнга оруулах.
-Төвийн ажилтануудын компьютерийн аюулгүй ажиллагааг хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Мэдээлэл зүй, программ хангамжийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
-Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт техник, технологи ашиглах;
-Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;
-Багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дүгнэх, хамт олонд таниулах чадвар эзэмшсэн;
-Харилцааны оновчтой арга хэлбэрийг ашиглаж, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг шуурхай хүргэх.
– Төрийн болон бусад байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай,
– Судалгаа, шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх чадвартай
– Багаар ажиллах, бусдын эрхийг хүндэтгэх
– Монгол хэл, зөв бичгийн дүрмийг баримтлан баримт бичиг боловсруулах, аливаа ажлыг төлөвлөх, тайлагнах ур чадвар эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал:

– Төрийн албан хаагчийн анкет
– Иргэний үнэмлэхний хуулбар
– Диплом, холбогдох баримт бичгийн хуулбар
– Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлэн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн байранд авчирч өгөх, эсвэл mebz_0201@yahoo.com и-мэйл хаягаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор илгээнэ үү.

Хаяг: ХУД, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн II дугаар байр, 101 тоот
Утас: 77228087

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.