“ХҮЛЭМЖИЙН УРГАМАЛ ХАМГААЛЛЫН МЕНЕЖМЕНТ” гарын авлага

Тус төвөөс эрхлэн гаргаж байгаа “Газар тариалан А-Я” цувралын хүрээнд “Хүлэмжийн ургамал хамгааллын менежмент” сэдэвт гарын авлага маань бэлэн боллоо. Энэхүү гарын авлагад Хүлэмжийн аж ахуйн онцлог, хөрс боловсруулах агротехнологи, голлох таримлын технологи, зонхилох өвчин, хөнөөлт шавжууд, тэдгээртэй тэмцэх аргууд, Хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх боломж гэсэн зургаан бүлэг, хавсралтаас бүтнэ. Хавсралтаар монгол оронд тариалагдаж буй нарийн ногоонуудын сортын ялгааг багтаасан.
Дэлхий нийтээрээ хүлэмжийн тариаланд эко технологи нэвтрүүлэн таримлын хөнөөлт организмтай химийн бодисоор тэмцэхээс татгалзаж, биологийн арга сонгохыг илүүд үзэж байгаа энэ үед хүлэмжийн хөнөөлт шавж, өвчин үүсгэгчидтэй биологийн аргаар тэр дундаа ханд бэлтгэн органик байдлаар тэмцэх зөвлөмжүүдийг хүргэж байна. Бидний боловсруулсан энэхүү гарын авлага хүлэмжийн аж ахуй эрхлэгч та бүхний бизнес, ажил үйлст хувь нэмрээ оруулж та бүхэн цаашид тогтвортой арвин ургац хурааж, эх оронд маань эрүүл хүнс үйлдвэрлэх үйлс өргөжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна.

Харилцагч байгууллагууд

© 2024 он. naec.gov.mn. All rights reserved.